Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Б.Энхбаяраас Н.Энхбаяр хүртэл
2012 оны 6 сарын 19 [Уншсан тоо: 32970]


Түүний төрсөн өдөр энэ Баасан гаригт тохиох юм. Энэ жил 54 нас хүрнэ. Хүний биеийг олоод хагас зууныг туулахдаа тэрбээр баргийн хүн барахааргүй баялаг намтар зохиожээ. Тэрбээр улс төрд орж ирээд 20 жил болж байгаа юм. Зөвхөн 2000-2004 оны хооронд Монголын хэвлэл мэдээллүүд түүнийг 27 удаа оны шилдэг хүнээр тодруулсан байна. Харин өдгөө түүнээс адгийн амьтангүй мэт бичицгээх болжээ. Өнөө журамт анд нь болсон нэгэн урьд түүнийг “Авилгын загалмайлсан эцэг” гэж хочилсон бол “Хүмүүний дээд” хэмээн бялдуучлагч харин шоронгийн тав болохыг нь харах гээд хүлээж сууна. Нэгэн цагт ичиж үхтэлээ магтуулж зогссон тэрбээр өнөөдөр ичихийг умартан салаавч үзүүлээд хэвтэж байна. Түүний нэрийн тодотгол болсон “дарга” хэмээх үг “ялтан”-аар солигдож мэдэх адармаатай мөч иржээ. Ийм өргөн интервальтай феномений амьдралын гоц гойд он жилүүдийг бид товчоолон танд хүргэж байна.

Нийслэлийн 10 жилийн 23 дугаар тусгай сургуулийн анхны төгсөлт, 10 б ангийн монтаж дээр тэрбээр “Б” овогтой байх ажээ. Бидэнд үүнээс өөр мэдэхгүй зүйл бишгүй бий.  

"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн №22 (121) дугаарыг ЭНД дарж үзнэ үү.

Бэлтгэсэн сэтгүүлч:

Д.Батбаяр
С.Содбаатар

Дизайнер Д.Жавхлан


Үндэстний ТОЙМ сэтгүүл №22 (121)


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив