Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2017 оны 9 сарын 19
    “Тавантолгойн нүүрсийг 5 000 км зөөж Находка хүргээд дэлхийн зах зээлийн үнээр Япон, Солонгос цаашилбал Энэтхэгт зарна”. Ерөнхийлөгч Х.Баттулгын багаас түгээсэн сайхан мэдээ. Бурханд ч газар хялайлгахгүй эртний тангарагтай монголчуудад ОХУ “Восточный” боомтдоо газар гаргаж өгөх гэнэ. Монголчууд нижигнүүлэн алга ташсаар... 2011 онд Тавантолгойн тендер дээр бид ОХУ-ын “РЖД” компани толгойлсон консерциумд ямар хариу өгснөө таг мартжээ. Харин оросууд ерөнхийлөгч Х.Баттулгыг 267 км төмөр зам тавьж Тавантолгойн нүүрс экспортлох ажлыг улдан чангааж зогсоогоод Л.Эрдэнэчимэгээр “Гацаасандаа баяртай байна” гэж хэлүүлснийг нь мэдэхгүй.
    Цааш унших ...
    Уншсан 204155 Сэтгэгдэл 91
  • 2017 оны 7 сарын 21
    Жэнко ялсан уу, Жүдогийн холбооны ерөнхийлөгч ялсан уу, Халтмаагийн Баттулга ялсан уу, С.Эрдэнэ ялсан уу, З.Энхболд ялсан уу, Ардчилсан Нам ялсан уу, Монголын Ардчилсан Холбоо ялсан уу, Монгол ялсан уу? Хэлэхэд дэндүү эрт ч хэзээд ялагчийн зөв. Хэн ялагдав? Газрын наймаачин уу, УИХ-ын спикер үү, МАН-ын дарга уу, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч үү, Миеэгомбын Энхболд уу, Мантуу юу, Мэргэжлийн Засгийн Газар уу, МАН-ын бүлэг үү, Монгол Ардын Нам уу эсвэл Ж.Туяацэцэгийн нөхөр үү?
    Цааш унших ...
    Уншсан 110131 Сэтгэгдэл 45
  • 2017 оны 5 сарын 3
    АН-ын сунгаа гэгч С.Эрдэнийн атганд ороод дууссан. Одоо ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах тарлагаа хийх гэнэ. Ойр зайд огцом хурдаар шалгаруулна. Шинээр бүрдүүлсэн ҮБХ-ныхоо гуравны хоёрын жолоог залж суугаа С.Эрдэнэд ядах зүйл үгүй. Гэхдээ шинэ дарга аймаг, дүүргийн намын хороодын хурлаар хэслээ. Ганц хоногийн дотор “нэмсэн” 170 мянган шинэ гишүүндээ бараагаа харуулах, сунгаанаар тал алдсан хууччуулаа аргадах ажил түүнд байсан. С.Эрдэнэ ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахдаа “ардчилсан зарчим” баримтлана гэсэн ч мөнөөх ардчилал нь 1.6 тэрбум төгрөгийн ханштай. Асар их үнээр олдох “ардчилал”-ын буяныг хэн хүртэх нь бараг тодорхой болчихоод байна.
    Цааш унших ...
    Уншсан 46774 Сэтгэгдэл 18
  • 2017 оны 2 сарын 24
    Хуланц эцэг маань анх Богдыг төвдөөс үүрч ирэхдээ цухалдаж байсныг хэлэх юун. Богдыг замдаа морь харахад нь боожгойг нь няслаад “Наадах чинь чамд ямар хэрэгтэйг чи мэдэх үү?” гэж асууж байлаа. Элэнц эцэг маань харин Богдыг давсгаа суллахад сархинагаа дүүргэдэг болжээ. Өвөө маань аавыгаа дуурайн уух санаа их байсан ч оросууд молокогоор угжиж эхэлсэн хэрэг. Очир Дарын шавьсанг ярвайн хүртэхээс орос эхнэрийн хөхний сүү мэдээж амттай. Ядаж л салтаанаас биш чээжнээс гарсан болохоор өнгө, амт, чанар төдийгүй ундаргын төвшин эрс дээшилжээ. Аав маань цэвэр молоконы хүүхэд болон өсч бойжсон ч орос эхнэр Маркс гэдэг хархүүгийн “Капитал” нэртэй зүйлээс горьдож орхив.
    Цааш унших ...
    Уншсан 36862 Сэтгэгдэл 10
Нийтлэлийн архив