Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2016 оны 1 сарын 15
    Хойтон Астанад зохиогдох “Дэлхийн экспо 2017”-д Монгол Улс оролцох гэнэ. Техник, технологийн ололтоо урлаг, уран сайхантай хослуулан улсаа сурталчилдаг бөмбөрцгийн үзэсгэлэнд бид юугаа үзүүлэхийг мэдэхгүй. Цогтой эх орончин-улстөрч эсгий таавчгаас цааш үндэсний үйлдвэрлэл үгүй гэдгийг зарласан юм хойно ичих нүүрэндээ таавчиг наах биз. Аль XIX зуунд л “Аж үйлдвэрийн хувьсгал”-ын тайз болсон дэлхийн арга хэмжээнээс хүн төрөлхтөн хаана яваагаа хардаг. Худалдаа арилжааны олон шийдвэр эндээс гарч “дэлхийн стандарт” болсоор ирсэн. Тэдний нэг нь 1855 онд III Наполеоны бий болгосон Бордо (Bordeaux) мужийн дарсны ангилал. Тэр жил Парист болсон үзэсгэлэнд олон орон зүсэн зүйлийн дарстай ирснийг харсан Шарль Луи Наполеон дарсанд зэрэглэл тогтоох мэргэн санаа олжээ. Гэхдээ зөвхөн Бордо мужийн Медок нутагт ургасан усан үзмийн дарсыг бусдаас онцолж таван чансаа (крю) тогтоосон нь одоо ч мөрдөгдөж байна. Тэрбээр суут өвөг эцгийнхээ үйлсийг үргэлжлүүлэх чин хүсэл тээгээд төдий амжилт олоогүй ч Францын улаан дарсны чанарыг баталгаажуулан авч үлджээ.
    Цааш унших ...
    Уншсан 36806 Сэтгэгдэл 11
  • 2015 оны 12 сарын 21
    Монголын жиргээчид шинэ жилээ тэмдэглэлээ. Монгол жиргээчдийн бусдаасаа ялгарах онцлог нь энэ. Социалист бүтээн байгуулалтад хэн хэн, ямар хувь нэмэр оруулсныг оны эцсээр тодруулж, алдаршуулах зорилгоор байгууллага, хамт олон бүхэнд зохиодог байсан үзэл суртлын үзүүлэх тоглолт бидэнд уламжлагдан үлджээ. Монголын жиргээчид монгол хүмүүс учраас уламжлалаасаа гажсангүй. Гэхдээ тэдний шинэ жил ямар нэг улс төрийн зорилгогүй гэж зохион байгуулагчид нь тайлбарлаж байна. Твийтэрт бүртгэлтэй нэг зуун мянга орчим монгол аккаунт байдаг ч шинэ жилд 150 хүн оролцжээ. Завтай, мөнгөтэй бас хүсэл сонирхолтой хэсэг гэж ойлгож болно. Ерөөс энэ жилийг бүхэлд нь харвал Монголын жиргээчид бүгдээрээ баяр тэмдэглэсэн ч болохоор “үр бүтээлтэй” нэгэн оныг үдэж байна. Аль ч нийгэмд идэвхтэй хэсэг бий, манай идэвхтнүүдийн олонх нь Твийтэрт бүр идэвхтэй байгаа харагддаг. Тиймээс монгол жиргээчдийн санал, санаачилга нийгэмд тодорхой жин дардаг болжээ.
    Цааш унших ...
    Уншсан 66563 Сэтгэгдэл 10
  • 2015 оны 6 сарын 17
    Pink Floyd 1979 онд гаргасан The Wall альбомоо хоёр Германыг 28 жил заагласан ханын ором дээр шинээр дэглэх учиртай байж. 1990 оны долдугаар сарын 21-нд Потдсдамын талбайд болсон тоглолтод Scorpions, The Band зэрэг хамтлаг; Шинейд О’Коннор, Брайн Адамс нарын дуучид, Зүүн Германы симфони найрал бүрэлдэхүүнээрээ оролцжээ. Потдсдамд цугласан хоёр зуун тавин мянга орчим хүн капитализм социализмыг мохоосон ялалтын концерт гэдэг ойлголттой байсан биз. Уг тоглолтын гол зохион байгуулагч, Pink Floyd-ийн бас гитарч Рожер Уотэрс “Капитализм социализмыг яллаа гэсэн бол би Берлин явж баяр тэмдэглэхгүй. Харин бие хүний ялалтыг тэмдэглэнэ гэвэл тийшээ очно” гэсэн байдаг.
    Цааш унших ...
    Уншсан 74669 Сэтгэгдэл 11
  • 2013 оны 8 сарын 14
    М.С.Горбачев гэдэг өл халзан нөхөр одоо ч амьд яваа. Саяхан LV-ийн рекламд тоглосон байна билээ. Энэ хүн 1985 онд СССР улсын удирдагч болонгуутаа Ленинград (Санк-Петербург) хотод “ускорение” (түргэтгэх) гэдэг шинэ ойлголт гаргасан юм. Үнэхээр нэг их удалгүй СССР улс, социалист систем тэр чигтээ нурсан. Зөнтэй хүн дээ.
    Цааш унших ...
    Уншсан 96789 Сэтгэгдэл 28
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn