Бидний халаасыг хөнгөлөгчид
2012 оны 5 сарын 14
Боб Арно гэж швед эр байх. “Халаасны хулгайн хаан” цолтой. Халаасандаа
хийсэн түрүүвч, бугуйндаа байгаа цаг, хүзүүндээ зүүсэн зангиа, өмдний
татуурга бүр тэлээгээ огт мэдэлгүй түүнд алдчихсан улсууд алмайран инээд
алдаж, алга ташицгаана. Энэ бол Лас Вегасын алдартай шоуны нэг. Харин
“5 шар-МУИС” чиглэлийн автобусанд хуучин гар утсаа алдсан оюутан
нүдэндээ гомдлын нулимстай хоцорно. Аль аль нь адилхан үйлдэл атал хүнд
үлдээдэг сэтгэгдэл нь харин чанх эсрэг.
Дэлгэрэнгүй үзэх >
Тоогоор наадахуй
2012 оны 5 сарын 7
Манай хэвлэл мэдээллээр дүүрэн тоо. Том том тоо, ихнаяд гэдгээс буухаа ч
байж. Сонсоод цатгалдмаар нь ч таарна, дуулангуутаа муурч унамаар ч юм
бишгүй бий. Улстөрийн зорилгоор хэлэгддэг тоонуудад үнэндээ үнэ цэнэ гэж
үгүй.
Манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ өнгөрсөн онд 4.8
ихнаяд төгрөгт хүрч, 17.3 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн
хорооноос мэдээлэв. Мөн мөнгөний нийлүүлэлт ч огцом нэмэгдсэн юм байна.
Өнгөрсөн жилийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 6.4 ихнаяд төгрөгт хүрч,
2010 оныхоос 37.3 хувиар өссөн гэнэ. Мундаг тоо байгаа биз. Гэвч уул
уурхайн хөрөнгө оруулалт л ДНБ өсөлттэй харагдахад голлох үүрэг
гүйцэтгэжээ. Гадаадын хөрөнгө оруулалтын 85 хувь, манай экспортын 95
хувь нь мөн энэ салбарынх.
Дэлгэрэнгүй үзэх >
Буяны тарга булай болжээ…
2012 оны 4 сарын 25
Ажлын газрын маань хэдэн бүсгүй үдийн цай ууж ирчихээд буу халлаа. Саяын
идсэн хоолноос эхэлсэн яриа нь аажим таргалалт руу шилжив. Нэг нь
өнгөрсөн зун ээж болсон бүсгүй, нөгөө нь мөн л ноднин гэхдээ хоёр дахиа
амаржсан, гурав дахь нь ид гоёж гооддог дээрээ яваа жаалхан бүсгүй. Бие
биенийхээ энд тэндээс барьж үзэж байна, тэгснээ шогширч байна. Тэр нь
энэ нь гэлтгүй бүгд л жин нэмээд байгаа гэнэ. Яриа удалгүй турах арга
чарга руу оров. Хоолны дэглэм, биеийн тамир гэж байснаа тураах эм тан
болоод явчихлаа. Хүүхнүүдийн яриаг сонсоогүй царайлан чагнаж суусан
эрчүүд ч биеэ сэм шинжиж байна. Бид ч дээрдэх юм алга. Хэт таргалалт хаа
сайгүй хавтгайрчээ. Хүүхдүүд хүртэл эрт нэмсэн жиндээ түүртэн энд тэнд
амьсгаадан явах болж.
Дэлгэрэнгүй үзэх >
Үхсэн буурын толгой
2012 оны 4 сарын 16
Монголын төрийг 13 жил тасралтгүй барьсан Н.Энхбаярыг баривчлах
ажиллагаа үзүүштэй боллоо. Эргэн тойронд нь болсон үйл явдлууд
баривчилгаанаасаа дутах юмгүй. Даргаа суллахыг шаардан Сүхбаатарын
талбайд цуглаан зохион байгуулсан МАХН-ын гишүүдийн сургаар Сэнтрал
тауэрт байрлах ресторанууд үйл ажиллагаагаа хэсэгтээ зогсоов.
Дэлгэрэнгүй үзэх >
Тэргүүн хатагтайн сургууль
2012 оны 4 сарын 10
Монголд 329 сум бий. Сум болгон шахуу сургуультай. Харин сургууль бүхэн
захиралтай байх нь гарцаагүй. Захирал мэдээж эхнэртэй. Захирлын эхнэр
хэн ч байлаа сургуулийн тэргүүн хатагтай болдог “номтой” аж.
Өнгөрсөн зууны наяад онд Эвлэлийн илгээлт өвөртлөөд хөдөөг зорьсон
багшийн дээдийн дипломтой хоёр залуу өдгөө сумын сургуульд эзэн суужээ.
Хүүдээ мэргэжлээ өвлүүлээд дэргэдээ татаж авчраад сургуульдаа
багшлуулчихна. Боловсролын хууль ёсоор хөдөө таван жил ажилласан багшид
зургаан сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж гээд хоёр сая орчим төгрөг
зүгээр өгч байхад алдвал “нүгэл” болно.
Дэлгэрэнгүй үзэх >
Улс төржүүлэхийн утга
2012 оны 4 сарын 2
Долоодугаар сарын 1-ний хэрэгт холбоотой Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт,
Г.Ганбаатар нарын шүүх хурлыг хийх гэж Монголын шүүх аргаа барж сууна.
Харин тэр өдрийн үймээнд оролцсон нэрээр цагдаа нар дөрвөн хүнийг буудаж
алаад, 800 орчмыг нь хомроглон баривчилж, 200 гаранд нь Эрүүгийн
хуулийн нэг зүйл ангийг тулган, гялалзтал ялласан.
Дэлгэрэнгүй үзэх >
X Богд Жавзандамбыг тойрсон тоглолт
2012 оны 3 сарын 19
Өдгөөгөөс 88 жилийн өмнө Монголын сүүлчийн эзэн хаан, VIII Богд
Жавзандамба нас баржээ. Харин анхдугаар Богд Жавзандамба Занабазар 477
оны тэртээ хүний биеийг олсон юм. Таван зуу орчим жилийн улбаатай
“Жавзандамба хутагт” хэмээх институцийг тойрсон тоглолтын нэн орчин
үеийн хувилбар тун удахгүй бидний амьдралын нэгээхэн хэсэг болно. Нийгэм
тэр бүр дотоод асуудлыг нь мэддэггүй монгол лам нарын бүлэглэл дунд
“өөрийн Богд”-той болох далд тэмцэл хэдийнэ эхэлчихсэн. Энэ тэмцлээс
гадна IX Богд Жавзандамба хэмээгдсэн Жамбалнамдолчойжижалцан жинхэнэ
үү, хуурамч уу? Хятадтай тэрсэлдэгч XIV Далай лам Данзанжамц, Хятадын
гэгдэх XI Банчин лам нар энэ тал дээр ямар байр суурь баримтлах нь бүр
сонирхолтой юм.
Дэлгэрэнгүй үзэх >