Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2016 оны 11 сарын 15
    “Хөдөлмөрийн бие хүн”-ээс “монгол хүн” болох уралдаан өрнөөд хорь гаран жил өнгөрчээ. Албан ёсоор уралдаан зарлаагүй боловч “Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” гэж эхлээд “Би жинхэнэ монгол, билэг танхай хөдөөний хүн” хэмээн агсамнасаар “Тэнгэр заяат монгол” гэдэг тодорхойлолт гаргаад ирсэн. Энэ хооронд дээлийн “нэгдэлчин” загвар С.Жавхланд захаа ханз татуулан улам “монголжиж” “хүннү” болоод байна. Бусдаасаа илүү монгол болох уралдааны төгсгөлд “жинхэнэ монгол дээл”-ийн хийц ямар харагдахыг одоо таахад бэрх. Гэхдээ Гурван цэнхэрийн агуйн сүг зургаас нэг их холдохгүй болов уу хэмээн найднам.       
    Цааш унших ...
    Уншсан 56700 Сэтгэгдэл 22
  • 2016 оны 10 сарын 24
    УИХ-ын Дэд дарга Ц.Нямдорж бужигнуулж гарлаа. Өнгөрсөн сонгуульд үнэмлэхүй ялсан намаа ч, мамаа ч бас сандаргав. Эрдэнэтийн 92 мянган иргэнд санаа зовсон түүний сэтгэлийн мухарт ямархан “алтан санаа” байгааг тааж хэлэх одоогоор эрт байна. Ухамсарт бүх амьдралаа УИХ-д өнгөрөөсөн хүн улстөрөөс ангид зүйл ярьсан гэвэл гонж. Авсан суудлынхаа хэрээр эрх мэдэл булаалдсан МАН-ынхнаас Эрдэнэт байтугайг зорилгодоо ашиглах ухаан гарна. Харин Эрдэнэт үйлдвэрийнхэн өөр зүйлд сэтгэлээ чилээж сууна.

    Цааш унших ...
    Уншсан 45500 Сэтгэгдэл 42
  • 2016 оны 9 сарын 15
    Сайхан намаржиж байна уу, та. Бие лагшин тунгалаг, мал сүрэг тарган тавтай биз дээ. Та минь Шөнийн цэнгээний газрыг шөнө ажиллуулахгүй гэдэг шийдвэр гаргах сурагтай. Таны хаахаар зориод буй газрууд шөнө ажилладаг учраас л Шөнийн цэнгээний газар (Night club) гэж нэрлэдэг юм. Ийм газар үүссэн түүх нь Америкийн хуурай хуультай холбоотой. Америк орныг гангстерийн хөлд сүйрүүлэх шахсан тэрхэн үед далд хэлбэрээр цэнгээний газрууд нээгдэж, цагдаа нарт хахууль цутган ажиллаж эхлэжээ. 1920-оод он л доо.
    Цааш унших ...
    Уншсан 196875 Сэтгэгдэл 65
  • 2016 оны 7 сарын 4
    Сайн байна уу, АН-ынхан минь. Одоо нэг ухаан сэхээ орох нь уу? Айхтар ялагдсандаа итгэж ядан суугааг тань мэдэж байна. Та нар өнгөрсөн дөрвөн жилийг Олимпийн бурхад шиг өнгөрөөсөн дөө, эрх мэдлийн оройд мансууран сууснаа бүүр түүрхэн санаж байгаа биз дээ? Цааш унших ...
    Уншсан 114079 Сэтгэгдэл 71
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn